
“Техникийн цогц шийдэл” ХХК нь анх 2006 онд Монгол улсын Эрчим хүчний салбарт хүчирхэг, шинэлэг, чадвартай хамт олныг бий болгож хэрэглэгчид болон хамтрагч байгууллагууддаа чанартай, хариуцлагатай үйлчилгээг хүргэх зорилго тэмүүлэлтэйгээр байгуулагдсан юм. Бид орчин үеийн дэвшилтэт техник технологийн цахилгаан тоног төхөөрөмж ханган нийлүүлэлт, угсралт суурилуулалт хийх,электроникийн засвар үйлчилгээ, инженерингийн шийдэл боловсруулах, зөвлөгөө өгөх зэрэг төрлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани Монгол улсын Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулаад нийтдээ 19 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд бид Улсдаа үндэсний томоохон төслүүдэд өөрсдийн хувь нэмрийг оруулан гүйцэтгэсэн ажлаа чанарын өндөр түвшинд хийж дуусгасан билээ.
Бидний нийлүүлсэн бүтээгдэхүүн, шийдлүүдээс хэрэглэгч та удаан хугацаанд үр дүнг нь хүртэж сэтгэл хангалуун үлдэх нь бидний туйлын зорилго ба бид таньд цогц шийдлийг боловсруулж төгс гүйцэтгэлийг хүргэхийн төлөө цаг бүр хичээн ажиллаж байна. Бидний бизнесийн тогтвортой байдлыг бий болгоход чухал хувь нэмрээ оруулах харилцагч таны үнэ цэнэтэй түншлэлд талархлаа илэрхийлье.
Та бидний бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байвал үйлчилгээ цэсэнд зочилоорой. Хэрэв та хамтарж ажиллахыг хүсвэл холбоо барих цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
нь анх 2006 онд байгуулагдсан бөгөөд Эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник технологийн цахилгаан тоног төхөөрөмж ханган нийлүүлэлт, угсралт суурилуулалт хийх, инженерингийн шийдэл боловсруулах, зөвлөгөө өгөх зэрэг төрлүүдээр үйл ажиллагаа явуулдаг компани юм